Долоодугаар сарын 26-нд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Шадивланд нүүрэндээ багтай иргэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн. Энэ асуудлыг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Жагсаал цуглаанд оролцсон иргэд нь хэн болохыг тогтоож мэдүүлэг тайлбар авч байгаа.
Мөн долоодугаар сарын 31 буюу өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах айлын хашааны гадаа багтай хүмүүс жагссан. Энэ үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Одоогоор ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байна. Иргэд жагсаал цуглаан хийхдээ хуульд заасны дагуу энэ тухайгаа харъяа дүүргийнхээ Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх ёстой" гэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна