Өнөөдрийн байдлаар Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1125₮, жижиглэн кг нь 1500₮, Хүчит шонхор зах дээр кг нь 2000₮, Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930₮, Миний зах кг нь 2500₮, ИМарт-д кг нь 1580₮, Номинд кг нь 2499₮, Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500₮, Бокс малл кг нь 2500₮-р тус тус худалдаалагдаж байна. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Ирэх жил зоорины төмс дуусч шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ШӨХТГ-с бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна