АЛБАН ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАВ


Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

"Цусны донорын дэлхийн өдөр"- ийг энэ жил "Бусдын төлөө та юу хийж чадах вэ?, "Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе" уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байна.

Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.

Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.

Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч тус бүр 400 гр буюу 10 гаруй литр цусаа хандивлалаа.

350 мл цусны цаана гурван хүнд амьдрал бэлэглэдэг сайн үйлсийн аяныг цаашид ч алба хаагчдын дунд өрнүүлэн ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18