Олимпын аварга Алина Загитова Монголын ЭСЯ-нд зочилжээ

O.Аззаяа
2022/07/28

Олимпын аварга, ОУ-ын уран гулгалтын аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны долоодугаар сарын 27-ны өдөр зочилж, дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Нэрт тамирчныг Элчин сайдын яаманд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздэг бөгөөд түүний их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдагийг дуулгав.

Улаанбаатар хотод Олон улсын олимпын хорооны үндсэн шаардлагуудыг хангасан 2500 хүний суудал бүхий өвлийн спортын Мөсөн өргөө жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцуулж, Мөсөн өргөөг бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпын аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүслээ. Энэ үеэр “Степпе арена” компанийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан олимпын аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсныг Алина Загитова болон түүний менежер Мария Купцова нар сонирхон хүлээн авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар тогтов хэмээн Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.


1
angry
1
care
2
haha
18
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18