ЭМЯ: Монголд 10 хүн тутмын нэг нь гепатит В вирусийн архаг халдвартай

O.Аззаяа
2022/07/28

Өнөөдөр Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил "Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья" уриан дор ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна.
Хурлаар вируст гепатитаас сэргийлэх арга хэмжээ, эрт илрүүлэг, Вируст гепатиттай тэмцэх эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2030 он, Вируст гепатитын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын хүн амын дунд гепатитын В, С вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байна. 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай амьдарч байгааг тооцоолон гаргасан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18