ЭЦА: Их хэмжээний жонш олборлож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

O.Аззаяа
2022/07/28

Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг, Уушги уул гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал нь урд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн, техник хэрэгсэл ашиглаж, хууль бусаар их хэмжээний жонш олборложээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон, хэргийн газар үзлэг хийж, гэрчүүдээс мэдээлэл авч, техник хэрэгслийг нь битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авсан байна.

Түүнчлэн тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хууль бус ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үйлдэлд Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой баримт бичгүүдийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх албан тушаалтнууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18