УБТЗ:Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК нь 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалт хийгдсэн

O.Аззаяа
2022/07/26

С.Батдөл:  УБТЗ-д бүх эрсдэлээ үүрүүлэх нь буруу юм.

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар вагоны хангалт хийгдэхгүй байгаагаас цементийн тээвэрлэлт саатахад хүрч байгаа тухай сошиалд жиргэснийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлөөс тодруулахад дараах хариултыг өглөө.

 -“УБТЗ” ХНН нь бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрлэгч цементийн үйлдвэрүүдийнхээ цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд өөрийн бүх хүчин чадлыг шавхан бүх битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна. УБТЗ нь  Хөтөл өртөөн дэх  “Цемент шохой” ТӨХК-наас гадна Олон Овоо өртөөн дэх “МАК” ХХК,  Өргөн өртөөн дэх  “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. 

Цементийн  тээвэрлэлтийг 2022 оны 07-р сарын 25-ны өдрийн байдлаар авч үзвэл:

Олон Овоо өртөөн дахь “МАК” ХХК  нь УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс  187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан.  Хоног бүр үйлдвэр хэвийн ажиллаж  ачилтыг хэвийн хийж гүйцэтгэсэн байна.

Өргөн өртөөн дахь “Монцемент” ХХК  50 битүү вагоны захиалга өгснөөс 36 вагоны хангалт хийж, 36 вагон цемент ачсан байна. Хоног бүр ачилтыг хэвийн хийж гүйцэтгэжээ.

Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК  нь 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалт хийгдсэн байна. Үүнээс ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж чадаагүй 23 вагон байна. 2022 оны 07 дугаар сарын 02 болон 06 –ны өдрүүдэд ачилтад захиалгын дагуу вагон өгсөн боловч  үйлдвэрт жагсаал болсон болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй, мөн 11,12,17,18-ны өдрүүдэд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн  зэрэг нь битүү вагоны эргэлт, цементийн тээвэрт сөргөөр нөлөөлж байна. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагон эргэлт түргэсч, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр сайжрах болно. 

2022 оны 08-р сард Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн задгай клингерийн цехэд засвар хийгдэх үед бид өөрсдийн нөөц бололцоог шавхан хоног бүр 8-10 битүү вагон ачилтад өгч тээвэрлэхэд агуулахын нөөцийг 09 –р сарын 01 ний өдрийн дотор дуусгах боломжтой гэж үзэж байна.

“УБТЗ” ХНН нь ууттай цемент тээвэрлэх зориулалт бүхий 154 ширхэг битүү вагонтой бөгөөд хоног бүр  “МАК” ХХК 20 вагон, “Монцемент” ХХК 5 вагон, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 15 вагон ачихаар захиалга өгч байгааг өөрийн цементийн зориулалттай бүх вагоноор 70-80 хувийн гүйцэтгэлтэй ханган зохион байгуулж байна.

 Нийт захиалгыг  100 хувь бүрэн ханган тасралтгүй тээврийг зохион байгуулахад нийт 244 ширхэг  битүү вагон шаардлагатай ба  нэмэлтээр 90 ширхэг  битүү вагон худалдан авах  шаардлагатай.    

Нэг ширхэг битүү вагоны өнөөгийн зах зээлийн дундаж ханш 220 сая.төгрөг гэж тооцоход 90 ширхэг битүү вагон худалдан авахад 20 тэрбум төгрөг шаардагдаж байна. Улс орны нийгэм эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн үед ийм хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход хүндрэл үүсэж байна.

Манай зарим томоохон уул уурхайн компаниуд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн вагонтой байдгийн адилаар цементийн үйлдвэрүүд ч тээвэрлэлтэд шаардлагатай дутагдаж байгаа вагонуудыг өөрсдөө худалдаж авах юм уу, түрээслэх нь зөв юм.

Бүх эрсдэлээ “УБТЗ” ХНН-д үүрүүлэх нь буруу юм. “УБТЗ” ХНН нь улс орны экспорт, импорт, орон нутгийн төрөл бүрийн тээврийг тасралтгүй шуурхай тээвэрлэхийн төлөө өөрийн хүчин чадлаас давсан их ажлыг гүйцэтгэж байна.

                                                         


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18