​ОХУ-д суралцдаг монгол оюутнуудын сургалтын виз дуусаж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу?

O.Аззаяа
2022/07/26

ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын сургуулийн зарим оюутнуудаас “сургалтын визийн хугацаа энэ оны наймдугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа. Хэрхэн сунгуулах вэ?” гэсэн асуултыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яаманд хандан тавьж буй тул дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна. 

Визийн хугацаа дуусахаас 30-40 хоногийн өмнө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн сургуулийнхаа гадаадын оюутан, иргэний шилжилт хөдөлгөөн, бүртгэл хариуцсан нэгж, албан тушаалтанд хаана (ОХУ, Монгол Улс) оршиж байгаагаасаа үл хамааран визийн сунгалт хийлгэх мэдүүлгийг гаргах учиртай.

Бүрдүүлэх бичиг баримтын төрөл, мэдүүлэх хугацаа, визийн давтамж (нэг удаагийн, олон удаагийн гэх мэт) зэрэг нь тухайн суралцагчийн онцлог байдал (хэлний бэлтгэл курс төгссөн, өөр хот, сургууль руу шилжсэн, жилийн чөлөө авсан, шинэ паспорттой болсон зэрэг)-аас хамааран ялгаатай байдаг. Тиймээс гагцхүү сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтанд биечлэн болон цахимаар хандаж, өгсөн заавар, шаардлагыг цаг хугацаанд нь ягштал биелүүлэхийг зөвлөж байна.

Хэрэв танд сургалтын визийн урилга, визтэй холбоотой ямар нэгэн асуулт, эргэлзээ байгаа бол сургуулийнхаа энэ асуудлыг гардан хариуцаж, хэрэгжүүлдэг ажилтан, нэгжид хандахыг онцгойлон дахин анхааруулъя.

 

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18