Монголбанк: 2022 оноос хойш МУ-ын төсөв, өр, гадаад секторын нөхцөл байдал сайжирна

O.Аззаяа
2022/07/24

Эс энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2022 оны долдугаар сарын 21-ний өдөр зарлалаа.

Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ.

2022 онд түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар өснө гэж таамаглав. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ.
Цаашид 2025 он хүртэл ДНБ-ий бодит өсөлтийг жилд дунджаар 6.4% болно гэж таамаглав. Учир нь Тавантолгой, Оюутолгойн уул уурхайн төслүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийгдэх болно. Энэ оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас Рио Тинто компанитай Оюутолгой төслийн талаарх хэлэлцээр амжилттай хийгдэж, зардлын хэтрэлттэй холбоотой холбогдох асуудлууд шийдэгдсэн гэж үзэв.
Цаашид зээлжих зэрэглэл “Тогтвортой” төлөвтэй байх нь эдийн засгийн сэргэлт хэвийн үргэлжилнэ гэсэн хүлээлтээс шалтгаалав. Мөн 2022 оноос хойш Монгол Улсын төсөв, өр, гадаад секторын нөхцөл байдал сайжирна.
Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна. Түүнчлэн Монголбанк 2020 оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлцлээ 2023 оныг дуустал амжилттай сунгасан тул нийт гадаад өрийн тооцооллоос хасаж авч үзэв.


1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18