Гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийж байна

O.Аззаяа
2022/07/22

Нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буй. Эдгээрээс онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган хийж буй тохижилт юм. Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-наас эхэлсэн тус ажлын явц 68.4 хувьтай байна. Нийтдээ 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд долоодугаар сарын 20-ны байдлаар 130 байршил дахь 3326 гараашийг буулган, газар чөлөөлжээ.

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3326 гарааш буулгаж, 59.868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тэгвэл чөлөөлсөн талбайг хэрхэн тохижуулж байгаа талаар Хот тохижилтын газраас тодрууллаа. Тус байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй тохижилтын ажлыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийх аж. Үүнийг А даалгаврын дагуу нэгтгэхээр 47 байршилд тохижилт хийхээр болсон байна.

Өөрөөр хэлбэл, ойр байршилтай газруудыг нэгтгэн цогц тохижилт хийж буй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар дээрх 47 байршлаас 25-ынх нь тохижилтын ажил ид өрнөж буй аж. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд 17 байршлын засварын ажил бүрэн дуусна гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд хэлж байна.


2
angry
0
care
1
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18