Тендер хууль бус бол гэрээ хууль бус болохыг анхаарууллаа

O.Аззаяа
2022/07/22

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер”-т “ЧТ” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор тендерийн Үнэлгээний хороо шийдвэрлэсэн, үүний дагуу  компани болон тус эмнэлгийн хооронд “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” тендерийн гэрээ байгуулагдаж, “ЧТ” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

Тус тендерт оролцсон “СУ” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалт бүхэлдээ хууль бус болсон, тендерийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй  гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, тендер шалгаруулалт хууль бус байсныг тогтоож шийдвэрлэсэн боловч уг тендер шалгаруулалтын үр дүнд “ЧТ” ХХК болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хооронд байгуулагдсан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгохоос татгалзсан байна. Шүүхүүд “тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх боловч уг тендер шалгаруулалтыг үндэслэн байгуулсан гэрээ нь нэгэнт хэрэгжээд дууссан тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй /нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй/” гэсэн дүгнэлт хийжээ.

Улсын дээд шүүхээс тендер шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд тендерийн хянан үзэх шатанд тэнцсэн тохиолдолд үнэлгээний шатанд орох, үнэлгээний шатнаас шалгарсан буюу тендерт ялсан бол гэрээ байгуулах эрх үүсэх зэргээр хоорондоо холбоотой үргэлжилсэн үйл ажиллагаа тул “тендер шалгаруулалт хууль бус байсан” тохиолдолд түүний дагуу байгуулагдсан гэрээг “хууль ёсны” гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох тендер шалгаруулалт хууль бус бол түүнийг дагаж гарсан эрхийн актууд, үүн дотор тендерийн гэрээ хууль бус болно, тухайн гэрээ хэрэгжиж дууссан зэрэг үйл баримт нь гэрээг хууль ёсны болгохгүй гэж үзэж, “ЧТ” ХХК болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хооронд байгуулагдсан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хууль бус байсан болохыг тогтоожээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18