Хөгжлийн банк эхний хагас жилийн зорилтдоо хүрээд байна

O.Аззаяа
Өчигдөр

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар МУХБ-ны Зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн нийт дүн нь 503 тэрбумд хүрээд байна.
Энэ нь эхний хагас жилийн зорилтдоо хүрсэн хэмээн Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ. Тэрээр хэлэхдээ:- "Үүнээс гадна ойрын хугацаанд 200 орчим тэрбум төгрөг төлөгдөх хүлээлттэй байна. Үүнд: “Эрдэнэс Монгол” ХК-ийн зээлийн эргэн төлөлт багтаж байна.
Мөн барьцаа хөрөнгөгүй, зах зээлийн эргэлтэд ороогүй зээлүүдийг барьцаа хөрөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах 200 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дээрх төлөлтүүд хийгдсэнээр энэ жилдээ нийт 1 их наядын төгрөгийн эргэн төлөлт хийгдэх зорилгодоо хүрэх боломжтой гэж харж байна...” гэлээ.

Хөгжлийн банкны хувьд өнгөрсөн хугацаанд 2 том ажлыг хэрэгжүүлж дуусгасан. Тодруулбал, 1 дүгээрт Олон Улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож, зээлжих зэрэглэлээ single B тогтвортой түвшинд хадгалж үлдсэн. 2 дугаарт Санхүүгийн аудит хийж дуусгасан бөгөөд 906 тэрбум төгрөгийн Эрсдэлийн сан байгуулаад байна. Ингэснээр банкны хувьд ямарваа нэгэн дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болох юм. Банкны үлдсэн ээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэх зорилттойгоор ажиллаж байна.

Оны эхэнд зээлийн мэдээллийг ил тод зарлахад 66 зээлдэгч байсан бол 7 зээлдэгч зээлээ бүрэн барагдуулж, 59 зээлдэгч үлдээд байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа зээлдэгчдээс гадна 15 орчим томоохон зээлдэгч эргэн төлөлт хийгээгүй, үр дүн бага байна.
Томоохон зээлдэгчдийг дурдвал, “Шинэ Яармаг” ХХК, “Бэрэн групп”ХХК, “Эрэл” ХХК гурав нийтдээ 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт дутуу байна.
“Шинэ Яармаг” ХХК шүүхээр 61 тэрбум гэсэн боловч манай банкны баланс дээр 120 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн бүртгэл байна. Одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Анх байгуулсан гэрээгээр “Шинэ Яармаг” ХХК-ийн зээл нь барьцаа хөрөнгөгүй тул хэрэг үүсгэн Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна. Банкны зүгээс Шүүхээр тогтоосон дүнгээ нэхэмжилж байгаа хэдий ч нөгөө талдаа банканд 120 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн баланс дээр бүртгэл байгаа. Тиймээс банкны зүгээс эргэн төлөлтийг бүрэн хангуулахаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ХХБ-ны хувьцаа эзэмшигчтэй хамаарал бүхий 2 том зээл байсны нэг болох “Кью Эс Си” ХХК-ийн 191 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Үлдсэн зээл буюу “Хөтөл” ХХК-ийн 320 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Мөн төрийн өмчит компаниудын эргэн төлөлтийн асуудлаар харъяа яамдтай хамтран ажиллаж байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.


1
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18