Дизель түлшний 7 дугаар сарын хил үнэ оны эхнээс 84 хувиар өсжээ

O.Аззаяа
2022/07/18

2022 оны 6 дугаар сард дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ баррель нь 110-120 ам.долларт хүрч, оны эхэнд манай улсад нийлүүлэгдэж байсан дизель түлшний зах зээлийн үнэ 705 ам.доллар байсан бол 7 дугаар сард 1295$ болж 84%-р өсөөд байна. Энэхүү үнийн өсөлт шатахуун импортлогчдод хүндхэн тусч дараа сарын хангалтаа татан авахын тулд үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрчээ. Дотоодын зах зээл дээрх дизель түлшний жижиглэнгийн үнэ 1 литр тутамд 2840 төгрөгөөс 4030 төгрөг болж 41.9%-р өссөн нь зах зээлийн ханшийн өсөлттэй харьцуулахад 2 дахин бага байгаа юм.

Засгийн газраас үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээний хүрээнд өнгөрөгч 4 дүгээр сард дизель түлшний онцгой албан татварыг “0” төгрөг, Аи-92 автобензиний гаалийн албан татварыг “0” төгрөг болгосон. УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанитай Аи-92 шатахууны үнийг хямдралтай нөхцөлөөр худалдан авах хэлцэл хийх явцад дизель түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан боловч нийлүүлэгч талаас дотоод нөхцөл байдлын улмаас түлшний хэрэглээ өссөн учир хөнгөлөлт үзүүлэх боломжгүй харин нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарна гэдгээ илэрхийлжээ.

Дизель түлшний импортын дийлэнх буюу 70%-ийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам, барилгын компаниуд хэрэглэдэг бол Аи-92 бензиний үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг байна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18