Уяачдын наадамд 64 бөх зодоглож, 469 хурдан хүлэг тоосоо өргөлөө

O.Аззаяа
2022/07/14

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 127, дунд насанд 152, бага насанд 190, нийт 469 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо.

Уяачдын наадмыг нээж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уях эрдмийг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна.
Энэ жилийн Улсын баяр наадамд 21 аймгаас уяачид зорин ирж, нийт 1600 гаруй хурдан хүлэг төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөж, түмэн олноо баясгалаа. Үндэсний их баяр наадамд хурдан хүлгээ уралдуулсан уяачдаас
-хамгийн ахмад нь Дундговь аймгийн Дэрэн сумын уяач, эдүгээ 80 настай Анчин овогтой Намсрай гуай
-хамгийн залуу нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 13 настай Отгонбаярын Содбаяр хүү хурдан хүлгээ өөрөө уяж сойн, ардын төрийнхөө наадамд өөрөө унаж хурдлуулсан бахдам түүх байна аа.
Түүхэн тэгш ойнууд таширлан давхацсан өнөө жилийн баяр наадамдаа Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Зууны манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуай хамгийн олон морьд түрүүлгэж, айрагдуулсан бол энэ цагийн шилдэг залуу уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир азарга, их нас, соёолон насанд морьдоо айрагдуулсан нь бас нэгэн түүхэн амжилт, бахархал юм” хэмээгээд Мянга мянган жилийн буурал түүхтэй Монгол төрийн өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний оюун санааны дархлаа болсон Монгол наадмынхаа абшиг, шүншиг шингэсэн энэхүү дэнжээс төрийн түмэн эхүүдийн босоо цагаан хийморь Та биднийг өнө мөнхөд ивээг хэмээн ерөөл дэвшүүллээ.

Энэ үеэр Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга, арслан, заан, начин цол хүртсэн бөхчүүдэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мөнгөн шагналыг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Уяачдын наадамд уралдсан сонгомол морьдын уралдааны дээд насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор морь түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийгийн зээрд морь аман хүзүүдлээ. Харин дунд насанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбаатарын халтар үрээ түрүүлж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Ж.Бэгзийн хээр үрээ аман хүзүүдсэн бол бага насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очирын сартай хээр даага түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Б.Дөлгөөний хүрэн халзан даага аман хүзүүдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
7
love
4
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18