Н.Наранбаатар: Мөнх тэнгэрийн дор орших түүхэн үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо

O.Аззаяа
2022/07/11

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулсан Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар нээлтийн арга хэмжээний талаар: 

"Наадмын нээлт "Би хэн юм бэ” гэсэн асуултаар эхэлж байгаа. Үзүүлбэрийн төгсгөлд “Би Монгол хүн” гэсэн агуулгыг хэлж байгаа. Дээл, гутал, бүс, малгайгаа өмссөн, энэ наадамд миний гэр бүл, худ ураг, хамаатан, найз нөхөд, нутаг зон олныхон бүгд цугларсан байна. Бид бол нэг үндэстэн. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн статустай бүх байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, Зохиолын дуучдын холбоо, рок попын уран бүтээлчид оролцлоо. Энэ жил циркийн үзүүлбэрийг түлхүү оруулахыг зорьсон. Монгол цирк өөрөө гайхамшиг. Тиймээс циркийн сайхан үзүүлбэрүүдийг наадмынхаа үзүүлбэртэй нийлүүлээд хүргэхийг зорьсон. Үзэгч түмэнд хүрсэн болов уу гэж найдаж байна.

Хаалттай цэнгэлдэх хүрээлэнд нээлтийг хийе, наадмын нээлтийг орой үдэш хийвэл яасан юм бэ гэдэг. Бидний ялгамж ердөө энэ шүү дээ. Нартай 11.00 цагт ард түмнээ баярлуулна гэдэг монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний онцлог. Нарлаг Монголын наран дор учир зүйгээ олоод үзнэ гэдэг нь гайхамшиг байх. Наадмын нээлт таалагдахгүй байж болно. Шүүмжлэх нь тэр хүний эрх. Бүх юм таалагдах албагүй шүү дээ. Хамгийн гол нь түмэн олон маань эндээс таашаал авч, баярлаж бахадсан бол тэр хүн бол монгол хүн байна" гэлээ.


2
angry
7
care
0
haha
39
liked
2
love
3
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18