М.ЗОРИГТ ТӨСЛӨӨС БОЛЖ НАЙЗЫГАА ДЭМЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГЭЛЭЭ


Улс төрчид дотроос сошиал ертөнцөд залуусыг байлдан дагуулдаг гэж хэлж болох нэг хүн бол Мөнхчулууны Зоригт. Тэр эгэл бүхнийг фэйсбүүк твиттер хуудсаараа дагагж, дэмжигчидтэйгээ хуваалцдаг. Тиймдээ ч олон мянган дагагж, дэмжигчидтэй биз. Харин сошиал ертөнцийн "од" маань Ардчилсан намаасаа нэр дэвшиж байгаа Х.Баттулгыг дэмжиж ямар нэгэн үг өгүүлбэр хэлэхгүй, бүр түүний талаарх мэдээллүүдийг олон нийтэд түгээхгүй байгааг олон хүн гайхан хүлээн авч байгаа бололтой. Түүний фэйсбүүк хаягаар "Х.Баттулгыг дэмжихгүй байгаа юм уу" гэх асуулт нэлээд ирж байгаа аж.

Гишүүн асан М.Зоригт өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа лайв хийж, олон хүний сонирхсон асуултанд хариулт өглөө. Тэрбээр "Х.Баттулга бид хоёр найз. Би найздаа төсөл хэрэгжүүлж байгаа учраас сурталчилгаанд нь орж чадахгүй байгаагаа дуулгасан. Тэр ойлгосон" гэж хэлэв.

Түүний хэрэгжүүлж байгаа төсөл нь "Бидний цөөхөн Монголчууд" гэсэн нэртэй бөгөөд Монголынхоо нутгаар тойрч, ард иргэдийнхээ ажамьдралын гэрэл зургийн хальснаа буулгаж, амьдрал ахуй, онцлогтой нь танилцаж яваа юм байна. Тиймээс л хэн нэгнийг илт дэмжиж байгаагаа олон нийтэд илэрхийлэн бусдад нөлөөлөл үзүүлэх нь зохисгүй гэж үзэж байгаа бололтой.

Н.Батаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18