У.Хүрэлсүх: Монгол наадам ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэлж байна

O.Аззаяа
2022/07/11

 “Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж байна.

Наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын эрх чөлөөт ард иргэдээ, дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ,

Эзэн гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид, наадамчдаа

Эцэг тэнгэр хураа хүртээж, олон түмний сэтгэл тэнийсэн дэлгэр сайхан зун цаг монгол эх оронд минь айЛчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Монголчууд бид төрт ёсныхоо түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн эрх оронч эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн. Энэхүү баатарлаг түүхий үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ төрийн их баяр наадам цэнгэлийн өндөр төрийн  таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан мэндийг өргөн дэвшүүлье.

Агуу их түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх тэнгэртээ мандуулж, уяхан замбативийн нарныг уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүн арддаа дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэлж байна.” гэлээ.


3
angry
2
care
4
haha
15
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18