Г.Занданшатар: Монголчууд бид цагийн бэрхийг даван туулж, өсөн дэвших хөгжлийг бүтээж ирсэн

O.Аззаяа
2022/07/11

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Тусгаар Монгол Улсын бүрэн эрхт ард иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье.

Хөх манхан тэнгэр, хөрст алтан дэлхийг эзэгнэнхэн төрсөн хувь ерөөлөөрөө бахархан омогшдог Монгол түмний Үндэсний их баяр наадам болж байна. Монгол наадам бол хүн бүр улсынхаа тусгаар тогтнолыг хүндэтгэн дээдэлж, бататган хамгаалж, үндэстнийхээ түүхээр бахархаж, ахуй соёлоороо гоёдог өдөр билээ.

Цэнгэлдэхэд хүчит бөхчүүд хангардийн дэвэлтээр дэвэхэд уул ус нь өндөлздөг.

Гарааны зурхайгаас морьд эргэхэд наадамчин олны сэтгэл хөвсөлзөн жигүүрлэдэг.

Эрхий мэргэн харваачид нумаа эрчилж, сумаа татахад дэнжийн салхи исгэрэн шуранхайлдаг. Монгол наадам сайхан.

Монголчууд бид цагийн бэрхийг даван туулж, өсөн дэвших хөгжлийг бүтээж ирсэн.

Монголын ард түмний үнэт өв соёл болсон монгол наадам ахмад, дунд, залуу гурван үеийн залгамж чанар, хэлхээ холбоог бататган бөхөлдөг. Монгол наадам монголчуудыг нэгтгэдэг баяр билээ.

Залуу үеийнхний сайхан ирээдүйг бүтээн босгох эрмэлзэл тэмүүллийг эх оронч үзэл, ард түмнээ гэсэн элгэн халуун сэтгэл, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, үндэсний хэмжээний эрхэмж үзэлтэй уялдуулахад хүн бүр бага балчраасаа эхлэн хичээх учиртай. Төр засаг ч туслан дэмжих үүрэгтэй.

Бид, эх орон хэмээх эрхэм дээд, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эвийг ямагт эрхэмлэж, нэгдэн нягтарч, эвээ бөхлөх шаардлага илүү чухал болсон эрин цагт бид амьдарч байна.

Эв санаа, эрч хүчээ нэгтгэн, бэрхшээл саадыг нэр төртэй даван туулж, сайхан монголынхоо саруул ирээдүйг хамтдаа цогцлооё хэмээн Үндэсний баяр наадмынхаа энэ өдөр монголын ард түмэн Та бүхэндээ уриалж байна.

Улс Монголынхоо өндөр дээд ёс уламжлалыг хүндэтгэн дээдэлж, айл гэр, ахан дүүс, анд нөхөд, хотол түмнээрээ дэлгэр сайхан наадаарай.

Монгол Улсын минь сүлд хийморь ямагт мандан бадарч байх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2022 оны 7 дугаар сарын 11

Улаанбаатар хот


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18