Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны буудлаас Хүй 7 худаг руу 1500 төгрөгөөр үйлчилнэ

O.Аззаяа
2022/07/11

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар Үндэсний их баяр наадмаар ажиллах нийтийн тээврийн маршрут болон үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Наадмын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус, наадмын зургаан чиглэлд 56, нийт 741 тээврийн хэрэгсэл, 383 такси үйлчилгээнд явна.  “Мишээл экспо” төв-“Дүнжингарав” худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, мөн Нарантуул зах-Вокзал-Төв цэнгэлдэх гэсэн маршрутаар гурван минутын зайтай 30 тээврийн хэрэгсэл, Давааны зөрлөгөөс Хүй 7 худагийн морь бариа хүртэл таван автобус үйлчилгээнд явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Соёмботой хөшөө буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын автобусны буудлаас Хүй 7 худаг руу 10 тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр үйлчилнэ. Мөн долоодугаар сарын 11, 12-нд морь барианаас нэг цагийн өмнө Вокзалаас галт тэрэг хөдөлж, Давааны зөрлөг хүртэл 2000 төгрөгөөр явна. Давааны зөрлөгөөс богино эргэлтийн таван тээврийн хэрэгсэл Хүй 7 худаг руу үнэгүй явах юм. Долдугаар сарын 11-15-ны хооронд Хүй 7 худаг руу шөнийн тээвэр 18:00-03:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Таван шар-Хүй 7 худаг гэсэн чиглэлээр таван тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр явна” хэмээв.

Богино эргэлтийн автобуснууд үнэгүй, Хүй 7 худагийг зорих автобус 1500 төгрөгийн үнэтэй байх юм. Наадмын өдрүүдэд замын ачаалал их байх тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг албаныхан уриаллаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт ариун цэврийн өрөө үнэгүй үйлчилнэ.


1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18