С.В.Лавров: Олон улсын асуудлаарх манай хоёр орны байр суурь ижилхэн байгаа

O.Аззаяа
2022/07/05

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров:  "Олон улсын асуудлаарх манай байр суурь, ижилхэн байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тусгаар улсуудын эрх мэдлийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлэх зүйлийг дээдлэх явдал юм.

Өөрийн зүгээс өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг, бусдын гараар шийдвэрлэх хүсэлтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа.

Энэ үйл ажиллагааны хамгийн эрсдэлтэй явдал бол сүүлийн олон жилийн хугацаанд Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул занал учруулахад оршиж байгаа.

Донбасст болон Украины бусад нутгуудад болж буй цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. Бидний зүгээс Украинд болж буй үйл явдлыг яг хэрхэн өрнөж байгаа талаарх бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна.

Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.

Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би хатагтай Батцэцэг сайдтай санал нэг байна" гэв.


18
angry
2
care
2
haha
18
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18