Г.ДЭНЗЭН НАРТ ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ


ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн нарыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан" гэх хэрэгт буруутган удаан хугацаанд шалгасан билээ.

Анхан шатны шүүхээс тэндэнд ял оноосон бөгөөд ялтнуудын өмгөөлөгч ар давж заалдсан юм. Тэгвэл гаргасан гомдлын дагуу Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хүмүүсийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, уг зүйл хэсгээр оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, хорих ялыг тус тус хүчингүй болгожээ.

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасах, 1,6 жилээс 3, 6 жилийн хугацаагаар хорих ял оноох, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурьт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18