19 нас хүрсэн хүнд архи, согтууруулах ундаа худалддаг болохоор хуульчилж байна

O.Аззаяа
2022/07/03

УИХ-ын ээлжит чуулганаар  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм. Уг хуулийн төсөлд архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх насны доод хязгаарыг 19 болгохоор тусгажээ. Одоо үйлчилж байгаа хуулиар 21-ээс доош насны иргэнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог.

Энэхүү өөрчлөлтийн талаар ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэлэхдээ "Хуульд өөрчлөлт оруулан архи согтууруулах ундаа худалдах насны хязгаарыг яс баримталдаг болгохоор зорьсон. 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан. Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй байсан. Согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм. 21 нас гээд ярихаар их сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан, МСҮТ төгсөөд ажил эрхэлдэг болчихсон хүмүүс байна. Тиймээс насны хязгаарыг 19 болгоод үүнд тавих хяналтаа чангатгая гэж ажлын хэсэг дээр ярилцсан" гэлээ.


8
angry
13
care
2
haha
3
liked
2
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25