"Үг хэлүүлэхгүй байна" гэх шалтгаанаар С.Эрдэнийн биед халдсан гэж мэдүүлжээ

O.Аззаяа
2022/07/03

Өчигдөр “Соёлын төв өргөө”-нд Ардчилсан намын 14 дүгээр  Их хурал болох үеэр намын дарга С.Эрдэнийн биед халдсан хэрэг гарсан.  Тодруулбал "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг  тайз руу гарч  С.Эрдэнийг түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдан шалгагдаж байгаа Д.Алтанхуяг мэдүүлэг өгөхдөө "Үг хэлүүлэхгүй байна гэж уурласан" гэх шалтгаанаар С.Эрдэнийн биед халдсан гэж мэдүүлжээ. 

Харин түүнд зодуулсан С.Эрдэнэ шүүх эмнэлэгт үзүүлж, цагдаад гомдол гаргасан бөгөөд дүгнэлт гарсан хойно ямар зүйл ангиар зүйлчлэгдэн яллагдах нь тодорхой болно гэж С.Эрдэнийн өмгөөлөгч мэдээллээ. 

Одоогоор Д.Алтанхуягийг  Эрүүгийн хуулийн 10.1-2 дахь хэсэгт заасан өс хонзон, хувийн тааламжгүй харилцааны улмаас бусдын амь насыг хөнөөхөөр завдах гэсэн гэмт хэргийн төрөлд хамааруулан шалгаж байна. 


33
angry
9
care
94
haha
32
liked
12
love
29
sad
36
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18