МИНЖ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙНХӨНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд "Минжтэй танилцъя" арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна.

Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцөлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж өдгөө 11 бүл 22 толгой минж үржүүлж байна.

Сонирхуулахад, минж нь мэрэгчдийн багт багтах амьтдын дотроос хамгийн том биетэй бөгөөд Монгол Улсын Улаан номонд орсон. Дэлхийд 2 зүйлийн минж бий. Манай оронд Ховд аймгийн Булган голд Азийн минж тархсан байдаг. Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр байдаг аж гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18