Цогт сумын засаг дарга үлийн цагаан устгах нэрийдлээр 15 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулжээ

O.Аззаяа
2022/06/28

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 674 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 20 хэргийг шүүхэд шилжүүлэх, 27 хэргийг хаах, 3 хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Шүүхэд шилжиж байгаа хэргүүдээс товч дурдвал: 

  • "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох "Багануур" ХК-ийн албан тушаалтнууд нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хахууль авдаг гэх;
  • “Б” нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн сувилагчийн ангид суралцаж байсан оюутан “У”, “Ц”, “О” нарыг хичээлийн тооцоотой байхад нь 2021 онд төгсөлтийн шалгалтад оруулж диплом олгож бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга “С” нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа "А" ХХК-ийн захирал “Б”-г албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар хахууль авсан, сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг тус компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч “Ө” нь байгууллагаас актлагдсан автомашины дуудлага худалдааг хэлбэрийн төдий зохион байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга “Н”, Тамгын газрын дарга “Э” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж 2018 онд үлийн цагаан оготно устгах ажлын 15,000,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
  • Яллагдагч “Б” нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасныг зөрчиж, БЗД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан гэх;
  • Увс аймгийн Сагил сумын Засаг даргын орлогч “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас 20.0 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд “Г”-ын нэр дээр авсан




4
angry
0
care
1
haha
2
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18