Д.Сумъяабазар: Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарна

O.Аззаяа
Өчигдөр

Мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар боллоо. 2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Тус төсөл нь Цахим засаглал, Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот  гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас цахим шилжилтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгаа нь онцлох үйл явдал болж байна. Цахим шилжилт хийх хэрэгцээ, шаардлага хэр их байсан бэ?

-Улаанбаатар хотын түгжрэл, дэд бүтэц, барилга байгууламж болон газрын тусгай зөвшөөрөл, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэргээс үүдэн цахим шилжилт хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүний хүчин зүйлээс үл хамааран ажилладаг байх зохицуулалтыг хийх ёстой. Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын талаас дээш хувь нь амьдарч, эдийн засгийн 70 хувь эргэлдэж байгаа нийгэм, эдийн засгийн төв. Тиймээс нийслэлийн зүгээс санаачилгатай ажиллаж, манлайлж байж авлигын индекс буурах, олон улсын тавцанд манай улсын үнэлгээ, нэр хүнд өсөх эхлэл тавигдана.

-Улаанбаатар хот цахим шилжилт хийхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?

-Цахим технологи гэдэг бол хүний хүчин зүйлээс үл хамаарах, хиймэл оюун ухаанд суурилсан программ. Нийслэл бол их өгөгдлийн суурь учраас Улаанбаатар хот өөрөө гол платформ байх ёстой. Хотын 1.6 сая хүний өдөр тутмын хэрэглээг нэгдсэн платформд оруулж, цахим шилжилт хийх хүрээнд үндэсний хэмжээний аж ахуй нэгж, байгууллагуудтай тохиролцох зэргээр уг ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа. Олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж, үндэсний томоохон компани болох “Ай Си Ти групп” ХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой тул Тагнуулын ерөнхий газартай нягт холбоотой ажиллана.

-Цахим шилжилт хийхэд хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн бэ?

-Үнийн өсөлт зэргийг харгалзан үзвэл цахим шилжилт хийхэд багагүй хөрөнгө шаардагдана гэж тооцоолж байна. Долдугаар сарын 1-ний НИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар цахим шилжилтийн тухай хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа.

Барилгын зөвшөөрөл авахад 2000 оны эхээр 240-өөд гарын үсэг цуглуулдаг байсан, одоо 44 гарын үсэг зуруулдаг. Одоо энэ байдлыг халж, газар болон барилгын гэрчилгээ, зөвшөөрлийг цахимаар олгох шилжилтийг эхнээс нь хийж байна. Цахим шилжилт хийх хүрээнд үндэсний 70 орчим аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа түргэвчилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 19 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25