Дорнод аймгийн Засаг дарга усан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлүүлэн ажиллаж байна

М.Төгөлдөр
2022/06/23

Чойбалсан хотын ус хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, зэвтэй ус гарч, иргэдэд хүндрэл үүсээд байна. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа иргэддээ мэдэгдсэн байна.

Аймгийн Засаг даргаас Чойбалсан хотын унд, ахуйн цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх хөрөнгө оруулалтыг дэмжүүлэх чиглэлээр 2017 оноос эхлэн жил бүрийн Улсын төсвийн төсөлд санал, Барилга, хот байгуулалтын яам болон сайд, Усны судалгааны төв, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Азийн хөгжлийн банк зэрэг шат шатны байгууллагуудад хандаж иржээ.

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутаг өөрийн төсвийн хөрөнгөөр орон сууцны дундын өмчлөлийн зоорийн давхрын болон босоо халуун, хүйтэн ус, бохирын шугам сүлжээ шинэчлэх, Цэвэр усны ангийн “Төмөр шүүх станц”-д төмрийн ислийг шүүх зориулалттай стандартын 98 хувийн кварцын элсийг ашиглан усны төмрийг шүүх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн Чойбалсан хотын Ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх ажлын ТЭЗҮ, зураг төсвийн ажлыг аймгийн төсвийн 380,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа ба энэ 07-р сарын 01-ний дотор хүлээлгэж өгөх юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 онд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 10,0 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр хоногт 10000 м3 бохир хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай Чойбалсан хотын Цэвэрлэх байгууламжийг барих ажлыг энэ онд эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа тухай мэдэгдлээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргаас аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэн тэргүүнд засварлах шаардлагатай төв (магистраль) шугам хоолойноос бусад буюу салбар шугам, орон сууцны гадна шугам сүлжээ болон нийтийн орон сууцны зоорийн давхрын шугам хоолойг иж бүрэн шинэчлэх хөрөнгийн эх үүсвэр болох 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 2022 оны аймгийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулах саналаа аймгийн Хуралд өргөн мэдүүлээд байгаа ба аймгийн ИТХ-ын энэ 06-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлхээр төлөвлөжээ.

Ийнхүү аймаг, орон нутгийн зүгээс өөрсдийн төсвийн хөрөнгө оруулалтаар ундны усны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид Чойбалсан хотын ус хангамжийн төв магистраль шугам сүлжээг шинэчлэх, гэр хорооллын зарим байршилд 15,0 орчим км урттай магистраль шугам хоолойг шинээр барих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах 30,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улсын төсвөөр шуурхай шийдвэрлүүлэх асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, сайд, МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайдад хандаад байгаа бол Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нар үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардагдах хөрөнгө оруулалтыг Улсын төсвөөр шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр