Монголын эзэнт гүрний таван хааны тамгыг зураг, төслийн дагуу байршуулсан байна

O.Аззаяа
2022/06/22

Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын эдгээр таван их хааны тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлахдаа Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимсэн байна. Тухайлбал, Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэжээ.

Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ. Их хаадын дэлдүүлсэн эдгээр зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг.

Сонирхуулахад, Гол мод II дурсгалт газрын шаньюйгийн 1 дүгээр булшны 3 дугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олдсон байдаг. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байжээ. Тэдгээр шагайн дээрх онгин тамга нь хожмын Чингис хааны, дэгрээ тамга нь Өгэдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байсан нь түүх үргэлжилж ирсний нэг баталгаа болсон юм.

Музейн нүүрэн дээр таван их хааны тамгыг байршуулахдаа, музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18