НИЙСЛЭЛД 72 БАГА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДАНА


Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан 72 сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны орлогч Д.Нямдаваа болон Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор Улсын төсвийн концессоор нийслэл хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэгчээр "Рич голден буллс эдукэшн" ХХК шалгаран ажиллаж байгаа юм. Тус компани өнөөг хүртэл 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг 5-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. Дээрх үргэлжлэн баригдаж байгаа 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд нэмж 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шинээр баригдах 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын байршлыг судалж, яаралтай дүгнэлт гаргахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулан шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд, байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт, газар чөлөөлөлт болон бусад тусгагдаагүй зардлын асуудлыг төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж буй 15 барилгын ажлыг хугацаандаа багтаан хүлээлгэн өгөх, шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг "Рич голден буллс эдукэшн" ХХК-д даалгасан юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 70 байсныг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж буй 33 ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр тусгасан. Энэ онд дээрх 30 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 4800, цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоог 3600-аар тус тус нэмэгдэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18