ШӨХТГ: Хэт өндөр үнэд хяналт тавих журам боловсруулна

O.Аззаяа
2022/06/19

Дэлхий дахинд цар тахал, Орос Украйны дайнаас үүдэлтэй хүнс, бараа, түүхий эдийн хомсдол үүсч, үнэ тасралтгүй өссөөр байна. Үүний эсрэг дэлхийн улс орны Засгийн газрууд өөр өөрийн хэмжээнд арга хэмжээ авч, зохицуулалтууд хийсээр байна. Монгол улсын Засгийн газраас үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор дизель түлшний онцгой татвар, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн хэдий ч валютын хомсдол, барааны татан авалт, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийн удаашралаас үүдэлтэй үнийн өсөлт зогсохгүй байгаагийн хажуугаар олон улсад Монопол, Давамгай байдалтай Аж ахуй эрхлэгчид үнэ хөөрөгдөж, хэт их ашиг олох явдал гарсаар байна.

Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлагыг судлахад Европын холбооны улсууд болон Их Британи, ОХУ, Турк , Казакстан, Беларусь, Чил, Армени, Энэтхэг зэрэг орнууд давамгай байдалтай Аж ахуй эрхлэгч хэт өндөр үнэ тогтооход хяналт тавих хууль, журам мөрдүүлж арга хэмжээ авч ажиллаж байна.
Монгол улс хувьд 2010 онд баталсан Өрсөлдөөний тухай хуулийн Шинэчилсэн найруулгын 7.1.2. Давамгай байдалтай Аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно; гэж,
7.2. Давамгай байдалтай Аж ахуй эрхлэгч хэт өндөр үнэ тогтоохтой холбоотой журмыг Засгийн газар батална. гэж заасан ч өнөөдрийг хүртэл журмыг батлалгүй хяналтгүй явсаар ирсэн юм байна.
Иймд тус хуульд заасан Хэт өндөр үнийг хянах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг ШӨХТГ-аас байгууллаа.
Журмын төслийг шуурхай боловсруулж Шадар сайдаар уламжлуулан Засгийн Газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр танилцуулах болно.
Энэ журам батлагдвал хэт өндөр үнэ гэж ямар үнийг тооцох, ямар тохиолдолд, үндэслэлгүй үнэ нэмсэн гэж тооцох, түүнд авах арга хэмжээ зэрэг нь тодорхой болж, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18