Такеши Касай: Эрүүл мэндийн салбарт 10 жилд хийх шинэчлэлийг хоёр жилд амжуулжээ

М.Төгөлдөр
2022/06/16

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн Баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан юм. Түүнийг Монголд айлчлахад нь уулзаж, цөөн асуултад хариулалт авлаа. КОВИД-19 цар тахлын дараа айлчилж буй түүний үг бүр нь Монгол Улсад тавьж буй Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дүн юм.

-Таны хувьд Монгол Улсад хэддэх удаагаа ирж байна вэ?

Такеши Касай: Миний хувьд анх 2001 онд Монгол Улсад ирж байлаа. 10 гаруй удаа ирж байна. Сүүлд ирснээс хойш цар тахал гарч, олон зүйл өөрчлөгджээ. КОВИД-19 өвчний дэгдэлтийн үед Монгол Улсын Эрүүл мэндийн салбар шинэ технологи нэвтрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүртээмжээ нэмэгдүүлснийг хараад гайхаж сууна.

-Монгол Улс КОВИД-19 өвчний эсрэг авсан хариу арга хэмжээг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага юу гэж үнэлж байна вэ?

Такеши Касай: Монгол Улсын хувьд КОВИД-19 өвчний эсрэг авсан хариу арга хэмжээ бүр нь тухайн цаг үедээ хамгийн оновчтой байж чадсан. Тухайлбал ихэнх улсад дэгдэлт гарч, учраа олохгүй сандарч байхад 10 сар дотооддоо халдвар бүртгүүлээгүй. Энэ бол маш сайн үр дүн шүү. Дотоодод халдвар гарахад хариу арга хэмжээг маш хурдан зохион байгуулж, эмнэлгийн орны тоог богино хугацаанд нэмэгдүүлсэн нь Эрүүл мэндийн салбарын баг болж ажиллаж чадсаны үр дүн. Үүний хүчинд эрсдэлтэй бүлгээ эмнэлэгт авч олон нас баралт бүртгэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан. Мөн дэгдэлт эхлэхтэй зэрэгцэн вакциныг татан авч чадсан нь Монгол Улсын Засгийн газрын хамгийн том ажил гэж болно.

-Дотоодод халдвар бүртгэгдсэний дараа маш эрчтэй нэмэгдэж, вакцин хийсэн ч өвдөж байсан шүү дээ. Энэ нь сайшаах зүйл мөн үү?

Такеши Касай:  Бусад улс оронтой харьцуулахад Монгол улсын авсан хариу арга хэмжээ маш оновчтой байсан. КОВИД-19 халдвар бол шинэ сорилт. Энэ сорилтыг яаж даван туулах бэлэн туршлага аль ч улсад байгаагүй. Иймээс арга хэмжээ авч, алдвал засаад явсан. Монгол Улсын хувьд харин ч бага алдаж, их онож чадсан гэж бодож байна. Маш сайн үр дүнг гаргасан.

-Өнөөдөр Монгол Улс КОВИД-19 өвчинг бараг л байхгүй мэт амьдарч байна. Үүний үр дүнг та юутай холбох вэ?

Такеши Касай: Энэ бол Монгол Улсын Засгийн газрын манлайллын үр дүн. Засгийн газар нь зөв манлайлал үзүүлж, зөв шийдвэр гаргаж чадсаны хүчинд өнөөдөр ийм үр дүнг хамтдаа үзэж байна. Би энэ үгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай уулзалдахдаа хэлсэн. Тэд бол манлайллаа үзүүлж чадсан учраас өнөөдөр КОВИД-19 гэдэг өвчин Монголчуудын сонирхлыг татахгүй болчхож. Түүнээс та бүхэн хэдэн сарын өмнө КОВИД-19 өвчний мэдээ бүрийг чих тавин сонсдог, уншдаг байсан биз дээ. Өнөөдөр үл анзаарч байгаа нь Засгийн газар сайн ажилласан гэсэн үг.

-Вакцины нөлөө КОВИД-19 өвчнийг бууруулахад нөлөөлж чадсан болов уу?

Такеши Касай: Монгол Улс КОВИД-19 өвчний хэд хэдэн удаагийн давлагааг хохирол багатай даван гарч чадсан. Энэ нь вакцинжуулалтаа богино хугацаанд үр дүнтэй хийж чадсаны гавьяа юм шүү. Хүн ам нь тархуу суурьшсан Монгол Улсын хувьд дархлаажуулалтыг ийм өндөр хувьтайгаар маш бага хугацаанд хийсэн гэдгийг сонссон улс орнууд туршлагаас нь суралцах талаар асуудаг болсон. Дархлаажуулалтыг маш үр дүнтэй зохион байгуулж чадсан Эрүүл мэндийн салбарынханд тусгайлан талархал илэрхийлмээр байна. Тэд КОВИД-19 өвчний эсрэг ажиллахын хажуугаар дархлаажуулалтыг хийсэн. Мөн бусад эрүүл мэндийн үйлчилгээгээ тасалдуулаагүй шүү дээ.

-Та эхний асуултад хариулахдаа Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжиж гэж хэлсэн. Үүнийгээ жаахан тодруулаад өгөөч?

Такеши Касай: КОВИД-19 өвчин олон оронд сургамж болж буй. Цөөн орон энэ цар тахлыг ашиглаад алдаагаа засч, асуудлаа цэгцэлж чадсан. Үүний нэг нь Монгол улс гэж болно. Би Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахад их олон зүйл танилцуулсан. Сонсоод гайхаж байлаа. Тухайлбал КОВИД-19 өвчний дэгдэлт өндөр байхад удирдлага зохион байгуулалтаа өөрчилж чадсан байна. Орны зохицуулалтаа маш сайн хийж байжээ. Үүнээс гадна хаана ямар эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Хаана эмч мэргэжилтэн дутуу байна гэдгийг салбарын удирдлага гярхай олж харж, тэр асуудлаа засч байгаа нь үнэхээр бахархууштай. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг Улаанбаатарт хэт төвлөрүүлэхгүйгээр орон нутагт шилжүүлэх ажлыг маш сайн хийсэн байна. Ингэхдээ эрх мэдэл, тоног төхөөрөмж, ажиллах боломж зэргийг бүгдийг нь орон нутагт шилжүүлсэн нь зөв алхам болжээ гэж харж байна. Багцлаад хэлэх юм бол 10 жил хийх ажлыг  Монгол Улсын Эрүүл мэндийн салбар цар тахалтай тэмцэх 2 жилдээ амжуулж дэвшил гаргаж чадсан байна.

 Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр