Чанаргүй зээл 2022 оны 5 дугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.0 (0.8%) тэрбум төгрөгөөр буурчээ

М.Төгөлдөр
2022/06/16

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 190.9 (0.7%) тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 155.9 (3.2%) тэрбум төгрөгөөр, валютын харилцах 1.2 (57.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) 2022 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.8 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 29.6 (0.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Бага мөнгө (M1)-ний 5.0 (86.6%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 768.1 (13.4%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2022 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 45.6 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 220.5 (1.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 13.9 (64.5%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.4 (20.3%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 3.3 (15.2%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 21.2 (2.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 196.4 (15.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18