Сахал Д.Эрдэнэбилэг Сингапур улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөжээ

O.Аззаяа
2022/06/15

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хоригдсон юм. Түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараас сунгаад байсан ч өнгөрсөн Даваа гарагт тэрээр батлан даалтад гарсан.

Түүний өмгөөлөгчид Д.Эрдэнэбилэгийн бие, эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна” гэх утга бүхий хүсэлтийг гаргажээ.

Улмаар шүүх яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилсөн юм. Шүүхээс үүнд хилээр гарах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч хориг тавиад байгаа. Гэвч тэрээр Сингапур улс руу эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөөд байгааг эх сурвалж мэдээллээ. Тэрээр Сингапур улсын нэр бүхий эмнэлгийн хяналтад байдаг тул ойрын хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар хил нэвтрэх шаардлага үүсжээ. Хэрэв тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар хил нэвтрэх хүсэлтээ гаргасан тохиолдолд шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18