Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгааг эсэргүүцэн сэтгүүлчид тайван жагсаал хийж байна

O.Аззаяа
2022/06/13

/News.mn сайтын Ерөнхий эрхлэгч/ Ш.ОЮУНЧИМЭГ

Бид аль нэг өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Өнөөдөр гурван шаардлага тавина. “Парламент” телевизийн сэтгүүлч Гэрэлмаагийн хийсэн бичлэгийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хоёрдугаар манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 22 байраар ухарсанд эрх баригчид дүгнэлт хийх шаардлагатай. Гуравдугаарт, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг сэтгүүлч Г.Гэрэлмаагаас өөрөө уучлал гуйх ёстой.

Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.ӨНӨРЦЭЦЭГ

Сэтгүүлч, цагдаа нартай үл ойлголцсон ганцхан жишээ энэ биш. Сэтгүүлч цагдаа нарт камераа, нотлох баримтаа хураалгачихдаг. Гэтэл цагдаа нар дараа нь өөрсдийгөө эвтэйхэн харагдуулах, өөрсдөдөө ашигтай байдлаар бичлэг цацдаг. Тэгж өөрсдийгөө хаацайлж, сэтгүүлчдийг буруутгасаар ирсэн учраас өнөөдөр ийм нөхцөл байдал үүслээ.

Өнөөдөр сэтгүүлч, цагдаа нар хоорондоо үл ойлголцох бус цаашид хэрхэх вэ гэдэг чухал. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө ажлаа хийдэг. Цагдаа нар ажлыг нь хийлгэхгүй, энийг дамжуул, энийг дамжуулуулахгүй гэдэг.

Сайд, дарга нар цагдаагаар дамжуулж сэтгүүлчийг дарамталдаг. Цагдаагаар баахан явуулж, мэдүүлэг авхуулсныхаа дараа хэрэгсэхгүй болголоо гэдэг. Энэ хэрээр сэтгүүлчид ажлаа алддаг, шантардаг, дарамт мэдэрдэг. Тиймээс ийм хууль бус үйлдлээ зогсоо гэж цагдаагийн байгууллагаас хүсье.

"Isee.mn” сайтын эрхлэгч/М.ОТГОНБАЯР

Энэ бол зөвхөн Г.Гэрэлмаад бус Монголын бүх сэтгүүлчид тулгарсан асуудал. Төрийн нууц хамгаалах ёстой субьектууддаа л байдаг. Товчхондоо төрийн өндөрлүүгэдэд л төрийн нууцад хамаарах мэдээллүүд байдаг. Үүнээс бусад мэдээллийг сурвалжлах, иргэдэд мэдээлэх үүрэгтэй.

Зайсанд болсон үйл явдал бол магадгүй Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн, хувь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл.  Монголын нийгмийн тогтолцооны гол үнэт зүйл нь иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө. Энийг бид хамгаалах, хайрлах ёстой. Сэтгүүлч Гэрэлмаад тохиолдсон үйл явдал бол Монголын сэтгүүл зүйд хараар бичигдэх үйл явдал.

Тусгай анги, хэрэгслээр бичсэн, сэтгүүлчийн эсрэг цацсан байж магадгүй бичлэг, бичвэрийг прокурорын байгууллага яагаад шалгахгүй байна вэ. Нийгмийн хуулийн хүрээнд байлгаач, хүний эрх чөлөө, нийгмийн үнэт зүйлийг хамгаалаач гэж уриалъя.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18