ГЭРЭЭТ ХИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар ээлжийн гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл 6 сарын 9-18-ны хооронд Хил хамгаалах ерөнхий газарт бүртгэж эхэллээ.

Бүртгүүлэхийг хүссэн иргэд доорх материалыг бүрдүүлнэ үү.

Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:

Эрүүл мэндийн шаардлага хангасан;

Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/;

Эрэгтэй, 29 хүртэлх настай;

160 см-ээс дээш өндөртэй;

Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой;

Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй;

Ял шийтгэлгүй;

Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой;

Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх;

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн нь дараах материалыг бүрдүүлсэн байна:

Хил хамгаалах байгууллагад гэрээний дагуу алба хаах талаар гаргасан өргөдөл;

Гурван үеийн түүх;

Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Цэргийн үүрэгтний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Боловсролын үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр орсон хуудас;

Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

Ажиллаж байсан байгууллага, цэргийн алба хааж байсан ангийн тодорхойлолт;

Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/;

Зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/;

Эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй хугацаат цэргийн алба хаагч, иргэний материалыг өөрт нь болон судалсан отряд /анги/-д нь буцаана. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэдийг иргэнийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт дахин хамруулна.Эрүүл мэндийн үзлэгээр "Тэнцсэн" тухай дүгнэлт гарсан хугацаат цэргийн алба хаагч, иргэнээс Ерөнхий шалгалт, Сэтгэлзүйг сорил "Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт"-ийн дагуу насны ангиллаар шалгалт авах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18