“Талын салхи” олон улсын мото фестиваль өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд уг фестивалийг зохион байгуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Фестивальд оролцогчид “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах бөгөөд эдгээр чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана.
Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна