Шуурхай мэдээ: Зүтгүүргүй 55 вагон гол замруу алджээ

O.Аззаяа
2022/06/10

Өнөөдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг - Сайншанд өртөөдийн дунд Улхын-Овоо зөрлөгөөс Агьсүмбэтийн зөрлөг хооронд УБТЗ-ын гол зам дээр буюу 33-35 зөрлөгүүдийн хооронд 20 орчим км газарт 55 холбоотой тавцан вагонуудыг зүтгүүргүй алдаж онгоцоор бол "чөлөөт нисэлт" хийсэн байна.

Азаар хүний амь нас эрсдээгүй, эд материалын хохирол учраагүй вагонууд өгсүүр газарт хурд сааран зогссон байна. Энэ үед удирдлагагүй хурдтай вагонуудын урдаас ирж явсан галт тэрэгнүүдийг салбар замуудад яаралтай шилжүүлэн арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.

УБТЗ болон ЗТХЯ одоогоор энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа юм. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа бол энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга Д.Амарбаясгалан гэгч эрхэм 100% хариуцан ажиллаж байгаа юм байна.

Харин энэ үед ЗТХЯ -ны сайд Л.Халтар орон нутагт ажиллаж байгаа бол ЗТХЯ-ны Төмөр замын газрын дарга Б.Артур эрүүл мэндийн шалтгаанаар мөн чөлөөтэй байсан гэж эх сурвалж хэллээ. Харин түүний ажлыг н.Булганхүү гэх мэргэжилтэн түр орлож байгаа юм байна. Олон тооны зүтгүүргүй вагон гол зам руу алдсан энэ ноцтой асуудлыг хариуцах эзэн нь Д.Амарбаясгалан тэргүүтэй олон дарга байх учиртай юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18