Д.Мөнх-Эрдэнэ: Хотын газрыг зарж, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай тэмцэнэ

М.Ариунжаргал
2022/06/10

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэх нэрээр хот хувийн өмчит хүч түрэн халдаж байгаа асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл энэ асуудалд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбар хийлээ.


Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Өчигдрийн тухайд Богдхан уулын аялал жуулчлалын ганц гарцыг экскаватораар хааж, хөдөлгөөнийг саатуулсан тул маргаан дэгдсэн. Долоо хоногт 5-6 мянган иргэн тус амаар алхах, аялах зорилгоор очдог. Тиймээс иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу экскаваторыг буулгах, тэнд хурсан хогийг ачих ажлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, орц гарцыг хаасан байсныг чөлөөлөхөөр ажиллаж байтал эсэргүүцэлтэй тулгарсан юм. “Энигма” компани болон түүнтэй холбоотой байгууллага, иргэн Богдхан уулын Зайсангийн амны 38.2 га талбайг ашигладаг. Ашиглана гэдэг нь газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор түр отоглох байдлаар хүмүүсийг байршуулах ёстой. Сүүлийн таван жилд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага ирж байсан. Сүүлийн хоёр жилд нь ковидын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэхээр энэ бол маш өндөр тоо. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүдийг цуглуулж буруу зүйл хийдэг газар болсон байсан.

“Энигма” компани Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутагт л гэхэд дөрвөн барилгыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн. Энэ байгууллага удаа дараа хууль, тогтоомж зөрчиж сурсан байна, үүндээ амташсан байна. Үүнийгээ улстөрчдөөр яриулж, дарамтлуулж, шүүхэд нөлөөлж, хуулийн дээгүүр “алхаж” сурсан байна. Энэ мэт хууль зөрчдөг газрын мафийн нөхөдтэй нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Тэднийг өмгөөлж хамгаалдаг улстөрчидтэй хатуу тэмцэнэ. Нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийн эрх ашиг бол хотын удирдлагуудын хувьд нэг номерт байгаа. Энэ газрыг чөлөөлөөд, иргэд, тэр дундаа ахмад настан, хүүхэд багачуудад зориулан амралтын орчин бүрдүүлэх ажлыг энэ жил дуусгана. Энэ мэтчилэн Дархан цаазат газарт хууль зөрчдөг байдлыг нийслэл гаргуулахгүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, хамгаалах чиг үүрэг орж ирсэн. Энэ чиг  үүргээ хэрэгжүүлж биелүүлнэ. Няцахгүй, ухрахгүй.

2004 оноос Улаанбаатар хотын газрыг зарсан, баяжсан  Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафийн хүмүүстэй тэмцэнэ. Тэдний гар хөл болсон төлөөний хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна. “Энигма”-гийн газрын төлбөр л гэхэд тэрбум гаруй төгрөг байгаа. Тэднийг хамгаалж, өмгөөлдөг улстөрчдөд хэлэхэд “Хот дахин та бүхэнд дээрэлхүүлэхгүй, тууштай тэмцэнэ”. Нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөөх шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Зайсангийн аманд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьж байгуулсан объектуудыг буулгах ажил бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа.  Долоо хоног тутамд олон хүн амрахаар тус газрыг зорьдог.  Бага насны хүүхдүүд саваагүйтэж яваад гэмтэж бэртвэл юу болох вэ. Тиймээс хуулийн хүрээнд зөвшөөрөлгүй байгууламжийг буулгасан. Цаашид ч зөвшөөрөлгүй объектыг буулгана. Бид энэ ажлын хүрээнд 4800 гарааш буулган, газрыг нь тохижуулж эхэлсэн. Аж ахуйн нэгж, иргэд бидний бодлогыг дэмжиж, өөрсдөө хашаа, хайсаа буулгаж байгаа. Харин хуулийн дээгүүр давдаг байгууллагуудтай тууштай тэмцэнэ.

Хуулиа мэддэг, нийтийн эрх ашгийг дээдэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүд биднийг дэмжиж, сайн дураараа хайс хашаагаа буулгаж байгаа.

-Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг хаанаас олгосон бэ. Сая буулгасан байгууламжийн дээд талд олон хаус барьсан байгаа. Тэдгээр хаусуудыг барих зөвшөөрлийг хаанаас авсан бэ. Эдгээрт арга хэмжээ авахгүй юм уу?

-Тусгай хамгаалалттай газар нутаг бол Монгол Улсын газрын нэгдмэл сангийн бүрэлдэхүүн хэсэг. Тусгай хамгаалалттай газар нутаг буюу газрын нэгдмэл санд хяналт тавих нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Газрын тухай хуульд Тусгай хамгаалалтай газар нутгийг судалгаа шинжилгээ хийх зориулалтаар ашиглахыг заасан.  Гэтэл хуульд заагаагүй зориулалтаар барилга бариад, балгас болгочихсон бол хэрхэн зохицуулахыг ч Газрын хуульд заасан. Уг хуулиар зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга албадан чөлөөлөх бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу ажилласан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар, байгалийн үзэсгэлэнт болон нөөц газруудад үе үеийн Байгаль орчны сайд нар хууль зөрчиж газрын зөвшөөрөл олгосон. Байгалийн цогцолборт газар болох Тэрэлж л гэхэд өнөөдөр байгалийн унаган төрхөө алдаж, битүү жорлон болчихоод байна. Байгалийн унаган төрхийг алдагдахад хүргэсэн газар ашиглагчийг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих ёстой Байгаль орчны сайд нар ажлаа хийгээгүй. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хамгаалдаг бүлэглэл бий. Шаардлагатай бол бид энэ талаар мэдээлнэ. Сэтгүүлч та бүхэн ч бидэнтэй нэгдэж ажиллаарай.

Нийслэлийн зүгээс чөлөөтэй байгаа бүх газрыг нийслэлчүүдийнхээ төлөө тохижуулах ажлыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн. Энэ чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Харин тусгай хамгаалалттай болон Дархан цаазат газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож, барилга бариулж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй энэ алдааг яах вэ гэдгийг Байгаль орчны сайд, холбогдох албан тушаалтнууд нь хариулах юм. Яаралтай ажиллах ёстой. Таслан зогсоох үүрэг нь газрын зөвшөөрөл олгосон хүндээ байгаа. Харин  нийслэлийн удирдлагын зүгээс боломжит бүх газруудаа нийтийн эзэмшил болгож тохижуулах ажлыг хийж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 11 минутын өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 47 минутын өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 1 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 2 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 2 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 18 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 19 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 20 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 20 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 21 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 23 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 23 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 23 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана Өчигдөр
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ Өчигдөр
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ Өчигдөр