​АЖИЛГҮЙДЭЛ ИХ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ ЗӨВ ҮНЭЛЭЭГҮЙГЭЭС БОЛДОГ ГЭЛЭЭ


Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан "хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх" асуудлаар хийсэн нээлттэй хэлэлцүүлэгт салбарын сайд Н.Номтойбаяр оролцож, ажилгүйдлийн шалтгааныг хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйтэй холбон тайлбарлалаа. Тэрбээр энэ үеэр мэдээлэл хийхдээ "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд цалингийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд маш тодорхой зохицуулах гэсэн хоёр асуудлыг уялдаа холбоотойгоор шийдэхээр ажиллаж байна. Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог. Тиймээс энэ хоёр асуудлыг онцлон анхаарч байна" хэмээн онцлов.

Мөн эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал гэсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулж байгааг дурдлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан юм.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18