ГЕГ-ын албан тушаалтнуудын гэрээс “Нүүрсний авлигатай холбоотой” их хэмжээний гадаад валют хураан авчээ

O.Аззаяа
2022/06/10

БНХАУ-ын 30 компани Монголоос нүүрсээ авч чадахгүй авлигад нь зовж байгаа тухай гомдолыг өөрийн улсын хуулийн байгууллагадаа гаргасан талаар мэдээллийг бид анхлан хүргэж байсан.

Ар Монголын албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, шуналын золиос болж байгааг Хятад компаниуд мэдэгдэж байсан бол манайхны авлигын үүр уурхайн эхлэлийг Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран элчилж эхэлжээ.

Тухайлбал Монгол улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбоотой Гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагыг тойрсон эрх мэдэл, албан тушаал, авлигын асуудал ил болж эхэлж байна. Хуулийн байгууллага Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ-руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ.

Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр буюу 09-ний өдөр нэгжлэг хийхэд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрснийг авлигын холбогдолтой мөнгө байж болзошгүй гэж үзэж хураан авчээ.

Гаалийн байгууллагын албан тушаалтнууд, нүүрс тээврийн томоохон аж ахуйн нэгжүүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.  Гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт сүлбэлдсэн Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн гэж дүгнэх үндэслэл байгааг зарим эх сурвалж мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18