Нийслэлийн НАМЭХ-ээс зохион байгуулдаг “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

O.Аззаяа
2022/06/06

Жил бүр Нийслэлийн Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИУ НЭХДЭГГҮЙ БУЯНТАН” хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд амралтын өдрүүдээр болж өнгөрлөө.

УИХ-ын гишүүн Б. Саранчимэг энэхүү Нийслэлийн НАМЭХ-ийн тэргүүлдэг бөгөөд тэргүүнээр сонгогдсоноосоо хойш 4 дэх удаагаа зохион байгуулж салбар бүрийн манлайлагч 1300 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл уригдаж оролцлоо.


Тэрээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ээжүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлээд, “Нийгэмд шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, тэгш байдлыг хангасан, ил тод, хүнд сурталгүй, хариуцлагатай, хүнлэг, энэрэнгүй бас тунгалаг Монгол төрийг цогцлооход охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд Та бидний дуу хоолой, зүрх сэтгэл, харилцан дэмжлэг, эв нэгдэл эрхэм чухал. Монголын мянга мянган эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдийн ирээдүйн эрх, тэгш боломжийн төлөө, шийдвэр гаргах түвшинд дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө бүгдээрээ эв санааны нэгдлээр нэгдэн нийлж, нэгнээ дэмжиж, айл өрх бүрт хүртээмжтэй эдийн засгийн ногоон хөгжлийг эрчимжүүлж, үр хүүхдүүдийнхээ амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” гэсэн уриалгыг гаргав.

Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, улс төр, нийгэм, эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш эрх, оролцоог хангах, хөгжил дэвшлийн төлөө ажиллаж, бусдад үлгэр дууриалал болсон манлайлагч эмэгтэйчүүдийг "ХҮНДЭТ ЭМЭГТЭЙ" өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан байна.


Мөн үдээс хойш нь манлайлагч 300 гаруй ээжүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд эмэгтэйчүүдийн хөгжлийн сургалтыг зохион байгуулж, Рояаль Олон Улсын Их сургуулийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сэдвээр, мөн НҮБ-ын Аж үйлдвэржилтийн хөтөлбөрийн (UNIDO) Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор “Уламжлалт нүүдлийн МАА-д үйлдвэржилтийг нэвтрүүлэх боломж, үр ашиг” сэдвүүдээр лекц уншиж, сонирхолтой яриа өрнүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалттай танилцаж, “Итгэлийн төгөл”-д мод усаллаа.

 УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргах тал дээр идэвхитэй ажилладаг гишүүдийн нэг бөгөөд тэрээр хэлэхдээ “Монголын нийгэмд эмэгтэйчүүд манлайлал, харилцан дэмжлэг их чухал байна” гэлээ.  

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18