Ковид-19 халдварын шинэ, илүү аюултай өсвөр гарч болзошгүйг ДЭМБ санууллаа

O.Аззаяа
2022/06/06

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус  өнөөгийн вакцинууд хүчин мөхөсдөх ковид19 халдварын илүү аюултай шинэ өсвөр гарч магадгүйг сануулаад SARS-CoV-2 хаашаа ч алга болоогүй гэжээ.

Зарим бүс нутаг дахь цар тахалд хандах хандлага тус байгуулгын санааг зовоож байна. Тухайлбал, Африк, Номхон далайн баруун бүсэд нас баралтын тоо огцом нэмэгдэж байгаа. “Одоогоор цар тахал дууслаа гэж хэлж болохгүй. Нэг тэрбум хүн вакцинд хамрагдаагүй байна. Илүү хор хөнөөлтэй хувилбар гарч болзошгүй нөхцөлд ковид19 тулгамдсан аюул хэвээр байна" хэмээн  Гебрейесус  анхааруулжээ. 

 Энэтхэгт “COVID-19” халдварын шинэ тохиолдол баасан гарагт сүүлийн гурван сар орчмын хугацаанд анх удаагаа 4000 давсан бол бямба гарагт үл ялиг буурч, 3962-т хүрсэн талаар тус улсын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Энэтхэгт цар тахал дэгдсэнээс хойш халдварын 43 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 500 мянга гаруй хүн нас баржээ. 

Дэлхийн хэмжээнд авч үзвэл, “COVID-19” халдварын 531 сая гаруй тохиолдол илэрч, 6.3 сая хүн нас барсан бол дэлхийн даяар нийт 11.66 тэрбум тун вакцин тариад байна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18