Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал байгуулагдсаны 30 жилийн ойд

O.Аззаяа
2022/06/06

ОЛОН ЖИЛИЙН ОНЦГОЙ НӨХӨР МИНЬ

1950-иад онд ихэнх сумд дөрвөн  жилийн сургалттай бага сургуультай байсан цаг. Сумандаа бага сургууль төгссөн хүүхдүүд долоон жилийн сургалттай сум дундын сургуульд, эсвэл аймгийн төвийн дунд сургуульд шилжин суралцах хэрэг гарна. Ийм шаардлагаар Өлгий хотын дунд сургуульд суралцахаар хөдөөнөөс аймгийн төвд шилжин ирсэн 1957 оны намар Ажыханы Болаттай танилцаж, 6 дугаар дамжаанаас нэг ангид хамт суралцах болж билээ. Тэр хүүхэд байхын бүрэг томоотой, жожигдуу юмсан. Дандаа ном тэвэрч, уран зохиол унших дуртай нэгэн. Сурлагандаа ч гоц байв. 

Дунд сургууль төгсөгчдөөс онц сурлагатнууд голцуу гадаадын их, дээд сургуулиудад хуваарь авдаг байлаа. Бид А.Болатыг гадаадад хуваарь авна гэлцдэг байв. Гэтэл бидний таамаг талаар өнгөрч, дарга, даамал, багш, захирлуудын хүүхдүүд түүний урдуур нь орж, А.Болат маань Улаанбаатарт суралцах болсон. Ингээд бид хоёрын дахин нийлэх замын уулзвар Улаанбаатар хотын Эдийн засгийн дээд сургууль байх учиртай юмсанж. Тэр Хөдөө аж ахуйн эдийн засагчийн мэргэжлийг сонгож, надад Худалдааны эдийн засгчийн хуваарь оногдов.

А.Болат маань дөрвөн жил дараалан бас л онцсайн суралцсан. Сургуулийн номын сан, чөлөөтэй анги, танхимуудад үүр цайтал хамт сууж, хичээл давтана. Номоос уйдна гэж үгүй. Биднийг дээд сургууль төгсөх жил “Хөдөө аж ахуйн нэгдлүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах” тухай Намын Төв Хорооны шийдвэр гарч, банк, санхүү, ня-бо, эдийн засагчийн мэргэжилтэй бүх оюутнуудыг Хөдөө аж ахуйн яам, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн мэдэлд шилжүүлэв. Зөвхөн онцсайн дүнтэй төгсөгчдийг мэргэжлийн дагуу тухайн салбарын яамдын мэдэлд үлдээсэн. Бас танил талтай хашрууд хот бараадаж үлдсэн байх.

А.Болат төрөлх Баян-Өлгий аймагтаа очиж, Алтай сум-нэгдлийн эдийн засагч, аймгийн Төлөвлөгөөний комиссын орлогч, Дэлүүн сум-нэгдлийн дарга зэрэг албыг гялалзтал хашиж, улмаар аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын дарга бөгөөд АДХ-ыг гүйцэтгэх захиргааны орлогч даргаар дэвшин ажиллаж, хоёр албан тушаалыг хавсран гүйцэтгэж байлаа. Эл он жилүүдэд бидний зам дахин нийлж, түүний амьдралын төгсгөл хүртэл бид хоёр зуузай зэрэгцэн зүтгэсэн дээ.

Тэр хөдөө аж ахуйн асуудлыг гартаа бүрэн оруулсан, малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны байдлыг гойд сайн судалсан, бараг аймгийн бүх малчдын нэр ус, мал маллах арга ухааныг цээжиндээ хийчихсэн, аймаг, яамны удирдлагуудын итгэл, талархлыг хүлээсэн, шилдэг удирдагч болсон байв. Хөдөөгийн ардын дунд тод танигдаж, олны хүндэтгэлийг хүлээсэн аж. Тэр үед миний бие Баян-Өлгий аймгийн Намын хорооны даргын албан тушаалыг хашдаг байсан тул А.Болатын нэр хүндээр дөрөөлөн 1990 онд АИХ-ын депутатаар нэрийг нь дэвшүүлсэн.

А.Болат төрөлх Алтай сумынхны итгэлийг хүлээж, АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн, батлалцахад 70 гаруй хоног хоол нойроо хугаслан хүчин зүтгэж, улмаар Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад амжилттай ажилласан юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, 1992 оны 7 дугаар сард Улсын Их Хурлыг сонгох болоход бид нэр дэвшигчийн хомсдолд орж сандрав. Тэр үед УИХ-ын гишүүнээр сонгогдохын төлөө одоогийнх шиг ар, өврийн хаалга, өнгө мөнгө болж зусардан зулгуйдах явдал байгаагүй. Хамгийн шилдэг боловсон хүчнийг намын нэрийн өмнөөс төр түшилцэх ажилд зүтгүүлэх эрмэлзэлтэй байсан цаг.

А.Болат маань УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эрс татгалзан, ихэд цааргалав. Түлэгдсэн хүүгээ сахиж байхад нь Гэмтлийн эмнэлэгт эргэж очиж гуйв. Барсангүй. Дараа нь гэрт нь очиж учирлаж, арай ядан зөвшөөрүүллээ.

1992 оны УИХ-ын сонгуульд Баян Өлгий аймгийн 2-р тойрогт А.Болат, Х.Володя, бид гурав нэрээ дэвшүүлэн, ялалт байгуулав. Ингээд багын найз Ажыханы Болаттай Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын танхимд хоёр ч удаа сонгогдож, 8 жилийн турш хамтран зүтгэх хувь тавилан тохиосон юм.

А.Болат УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх, хуучин мөрдөж байсан бүх хууль, тогтоомжуудыг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэн боловсруулж батлуулах үйлст харамгүй сэтгэлээр, цуцалтгүй зүтгэсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож, тус хорооны ажлыг ч чадамгай удирдсан.

1996-2000 онд эрх барьсан Ардчилсан нам дотроо толхилцон, Засгийн газраа дөрвөн ч удаа огцруулж, улс төрийн тогтворгүй байдал бий болж, нэр хүнд нь унсанаас 2000 оны сонгуулийн жилд МАН-ын рейтинг эрс өссөн байлаа. Бид дахин сонгогдох бололцоо нээлттэй байлаа. Гэсэн ч миний бие А.Болаттай ярилцаж, өөрсдийн оронд чадварлаг залуусыг дэвшүүлж, боловсон хүчний шинэ үеийг бэлтгэх тухай санал тавихад анд маань дуртайяа зөвшилцөн тохиролцов.

Уг сонгуулийн дараа бидний хэн нь ч хохироогүй, хариуцлагатай албанд томилогдсон. А.Болат маань Байгаль орчины дэд сайдаар дөрвөн жил амжилттай ажиллаж, Гавъяат ажилтны цол тэмдгийг энгэртээ зүүж, гавьяаныхаа амралтанд гарч, үр хүүхэд, ач нарынхаа дунд айван тайван амьдарч байлаа.

А.Болат сурч, боловсрохын төлөө насан турш өөрийгөө дайчилсан оюунлаг, олон талын мэдлэгтэй, амьдралын баялаг туршлагатай, сэтгэлийн хаттай, цагт харам, хувийн тооцоо сайтай хүн байлаа. Сүүлийн жилүүдэд уран зохиолоос гадна түүх сонирхох болж, “Амьдралын маань гүнзгий гармууд” нэртэй дуртгалын сайхан ном бичсэн. Олон жилийн онцгой анд, бараг насан турш гэмээр зуузай холбож зүтгэсэн нөхрийн маань бүтээлч үйлс, сэтгэлгээний царааг илтгэх оюуны бүтээл нь бидэнд дурсгал болон үлджээ.

Таукейн СУЛТАН (1992-1996, 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, зохиолч, орчуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25