Хотын дарга Д.Сумъяабазар хувийн өмчид үүрээр халдлаа

O.Аззаяа
2022/06/03

Их хотын өнгө үзэмжийг бодож байна гэх нийслэлийн удирдлага нэгэн ААН-ийг дээрэмдэн тоносон  үйлдэл хийлээ гэж Богдхан амралтын газрын ажилтнууд мэдэгдлээ. Учир нь өнгөрөгч тавдугаар сарын 30-ны өглөө үүрийн 4 цаг орчимд дөрвөн ширхэг том оврын экскаватор, найман ширхэг автосамосвал гэх хүнд даацын машинаар шавар гэрүүдийг буулгахаар төмөр хаалгыг эвдэн хүч түрэн дайрч оржээ. Хууль засагладаг ардчилсан нийгэмд хотын захирагч нь хулгайч, дээрэмчин шиг үйлдэл гаргаж байгаад харамсаж байна гэж Богдхан амралтын газрын ажилтнууд хэллээ.

Тус амралтын газар нь анх БОАЖЯ-наас хуулийн хүрээнд газар эзэмших тусгай зөвшөөрлийг авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан байна. Цар тахлын хүнд хэцүү хоёр жил гаруйн хугацаанд дотоодын дийлэнх аж ахуй нэгжүүд хямралд орж аялал жуулчлалын салбар уналтад орсонтой холбоотой шаардлагатай засвар үйлчилгээг хийхэд хүнд байсан гэдгийг ч хэллээ.

Гэсэн хэдий ч айлын аав хүүхдийнхээ нүүрийг муухай байна гээд хөөгөөд гэрээсээ гаргадаггүй байтал улсын хүн амын талаас илүү нь амьдарч байгаа хотыг удирддаг эрхэм өнгө үзэмж нэрийн дор  хувийн өмчид халдаж, олон арван хүнийг ажилгүй болгож байгаад дэндүү гомдолтой байна гэлээ. Хотын удирдлагад дээрх гэрүүдийг нурааж, газрыг хураах эрх огтоос байхгүйг ч онцолсон юм. 

Богдхан амралтын газрын 10 орчим ажилтан тус гэрүүдэд өөрийн гэр бүлийн хамт амьдарч байжээ. Гэтэл одоо тэд хайчих вэ? Нэг л өглөө ажил ч үгүй, орох орон ч үгүй болсон тэд хуулийн байгууллагад хандаж гомдол гаргахаа хэллээ. Уг нь бол Нийслэлийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн ч одоог хүртэл хариу тайлбар ирүүлээгүй гэнэ. Хувийн өмчид хууль зөрчин халдахдаа урьдчилан мэдэгдэж сануулаагүй нь ч Ардчилсан Монгол Улсад хэрхэвч байж болохгүй үйлдэл хэмээн ажилтнууд бухимдаж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18