Худалдаа хөгжлийн банкны зээлийн босгыг давахын тулд зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлжээ

Ц.Цэрэнбадам
2022/05/31

Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилготой 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох болсон.  Худалдаа хөгжлийн банкны харилцагч сав баглаа боодол үйлдвэрлэгч ААН-үүд зээлийн шалгуур давахын тулд хүнсний үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийдэг гэрээ батламж зэргийг авах шаардлага үүсжээ.

БАРМИТ: 1

БАРМИТ: 2

Энгийнээр бодоход иргэн, ААН цалингийн зээл, бизнесийн зээл, ифотекийн зээл гээд банктай зээлийн харилцаа үүсгэхэд зээлийн шалгуурын гол үзүүлэлт нь орлогоо нотлох байдаг. ЗГ-аас эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр зарлахдаа ААН-үүдэд НӨАТ төлөгч байх, үйлдвэрлэгч байх гэсэн гол шалгуурыг чиглэл болгосон. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Худалдаа хөгжлийн банканд удаа дараа хандан тайлбар авахыг хүссэн ч камерийн өмнө яриа өгөх боломжгүй, Банкны зүгээс зээл авахад тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалтай холбоотой бүх мэдээллийг нийтэд нээлттэй буюу www.tdbm.mn хаягт байршуулсан бөгөөд үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалан нэмэлт материалуудыг бүрдүүлдэг гэх тайлбарыг и мэйлээр өгсөн.    /ХХБ-ны мэйл дүрсээр харуулах / Тус банкны цахим хаягаар нэвтрэн зээлийн шалгуурын мэдээллийг хайж үзэхэд хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл байсангүй.

10 их наяадын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2 их наяд төгрөгийн зээл ААН-үүдэд олгогдсон. Өнгөрсөн онд ажлын байрыг хадгалахад чиглэж байсан төрийн бодлого,  он гарсаар эдийн засаг сэргэж байгаа гэж үзсэн тул,  хөрөнгө оруулалтын зээл өгч байгаа гэж төв банкны ерөнхийлөгч хэллээ. Энэ онд  ЗГ өөрийн эх үүсвэрээр 1 их наяадыг гаргах боломжтой гэж үзжээ. Тус зээлд газар тариалан, ноос ноолуур, мах бэлтгэл, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү хамруулах бодлого барин ажиллаж байгаа юм байна. 

  Улс нийслэлийн төвшинд төрийн үйлчилгээг илүү хялбар, чирэгдэл байгаатай болгох бодлого барин ажиллаж байгаа, эрх зүйн орчинг ээлтэй болгох чиглэлд анхаарч байна гэх болов ч бизнес эрхлэгчдийг дарамтлах үйлдэл энэ мэтээр арилжааны банкны шалгуурт хүртэл туссан бодит жишээг энэ удаагийн заригийн дугтуй-д онцоллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр