Шударга төрийн тэргүүний зөвлөх Т.Мөнхсайханы шударга бус үйлдлүүд буюу “УНТЭ”-ийн ТУЗ

O.Аззаяа
2022/06/02

Өдгөө Монгол улсын төрийн тэргүүний Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн. Гэвч тэрээр одоогоос хоёр жилийн өмнөөс эхлэн хуулиас гадуур олон шийдвэр гаргаж улсын урдаа барих томоохон эмнэлгүүдийн нэг болох “Улсын нэгдүгээр төв эмнэлэгт” төлөөлөн удирдах зөвлөл “ТУЗ” гэгчийг байгуулахдаа шударга бус үйлдлүүд олон хийжээ. Т.Мөнхсайхан нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2020 оны 1-р сард УНТЭ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгохдоо хуульд нийцээгүй байдлаар томилгоо хийжээ.

ТУЗ-ийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнд:

Урологи, андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр

Аж ахуй, үйлчилгээний албаны дарга Б.Түвшинтөр

Сувилагч, тусгай мэргэжилтэн М. Дуламсүрэн нарыг сонгохдоо эмнэлгийн тасаг нэгжүүдэд албан ёсоор мэдэгдээгүй гэдгээс эхлээд олон зөрчил байгааг АТГ-ын хяналт, шалгалтаар тогтоосон байна. ТУЗ байгуулагдсанаас хойш жил гарны хугацаа өнгөрч байхад эмнэлгийн алба хаагч нарт мэдээлэл байхгүй, цахим сайтдаа үйл ажиллагаагаа байршуулаагүй байжээ. Эмнэлгийн ТУЗ удирдах албан тушаалтан, эмч мэргэжилтэн зэрэг албан хаагчдаа сонгон шалгаруулалтгүй авч, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог удаа дараа хийсэн байна. Т.Мөнхсайхан нь 2019 оны 7-р сараас 2020 оны 7-р сарын хооронд 93 албан хаагчийг сонгон шалгаруулалтгүй шууд авахдаа хэд хэдэн найз нөхдөө удирдах албан тушаалд томилжээ. Жишээлбэл тус эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Доржханд нь удирдах чиглэлээр болон чанар аюулгүй байдлын чиглэлээр ажилласан туршлагагүй, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолгүй нэгэн байна. Мөн санхүү бүртгэлийн албаны дарга Б.Банзрагч нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй буюу бас л хуульд нийцэхгүй этгээдийг томилжээ. 

АТГ-ын хяналт шалгалтаар тус эмнэлгийн удирдах албан тушаалтнууд худалдан авах ажиллагааны хууль зөрчиж тендер сонгон шалгаруулалтгүй шууд худалдан авалт хийх, үнэлгээний хорооны гишүүд ёс зүйгүй, авлигын шинжтэй үйлдлүүд удаа дараа гаргасан гэдгийг ч тогтоожээ. Мөн төрийн мөнгөөр хийж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, өндөр өртөгтэй худалдан авах ажиллагааг цөөн тооны байгууллагуудтай тогтмол хийх гэрээ байгуулсан нь авлигын сүлжээ үүссэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэсэн байна. Тухайлбал 2019-2021 оны хооронд 15,9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг 10 гаруй компанитай тогтмол хийжээ.

Мөн эмнэлгийн удирдлагууд гурван жилийн хугацаанд тэрбум гаруй төгрөгийн хандив хууль зөрчин авахаас гадна түүнийгээ эмнэлгийн үндсэн хөрөнгөд огт бүртгээгүй зөрчил ч гарсан байна.  Тус эмнэлгийн ТУЗ төлбөртэй VIP тасаг нээхдээ төлбөрийн жишиг хэмжээг нэмэгдүүлэн тогтоохоос эхлээд, ЭМД-ийн орлогоос баяр тэмдэглэдэг гээд олон асуудал байгааг Зариг та бүхэнд дахин мэдээлэх болно. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөгч улсын урдаа барих томоохон эмнэлгүүд төлбөртэй тусламж үйлчилгээг гааруулж байгаа нь даатгал төлөгчдийг улам хохироож байгаа үйлдэл гэдгийг анхаарах хэрэгтэй юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 14 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр