НИЙТИЙН НОМЫН САНД ИРГЭД НОМ ХАНДИВЛАСААР БАЙНА


Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг билээ. Харин арав гаруй мянган номын фондтой тус нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Иргэд ч нийтийн номын санд ном хандивласаар байна. Дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, малын их эмч, хүндэт доктор, сэтгүүлч Х.Чойжилжав монголын уламжлалт түүх соёл, ёс заншлаа залуус хойч үедээ түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй аж. Иймд тэрбээр өөрийн судалгаан дээр суурилсан олон сайхан бүтээлүүдээ нийтийн номын санд хандивлаж, үнэтэй хувь нэмэр орууллаа. Тодруулбал, "Бэлчээрийн мал маллагааны шинжлэх ухааны үндэс", "Мөнх орших хорвоод мал маллахуй", "Бэлчээрийн малын зан араншин", "Бага харваан наадам", "Та ёворцог тоглох уу", "Шатрын тухай өргөн ойлголт", "Дэлхийд ганцхан монгол наадам", "Монголын үндэсний бөх" зэрэг бүтээлээ өгсөн юм. Дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам сэтгүүлч Х.Чойжилжавт хүндэтгэл үзүүлэн, талархалын бичиг гардуулав. Нийтийн номын сангаас сүүлийн үеийн бестселлер зохиолууд, өдөр тутмын сонин хэвлэл болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах, олшруулах зэрэг үйлчилгээг авч болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18