Нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэний тоог 75-аар батлав

O.Аззаяа
2022/05/30

Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлав. Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна. Тэгэхдээ Баянзүрх, сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг тус бүр 10, Баянгол 9, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 8, Хан-уул 6, Багахангай 4 байхаар тогтоосон юм. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах аж. Дүйцүүлэх алба хаагч сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын болон бусад ажил зэрэг 180 хоногийн үүрэг гүйцэтгэх хөтөлбөртэй аж. 

Товчхон: 

  • Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталлаа. Нийт 10 бүлэг, 180 заалттай журмаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулах юм. 
  • Нийслэлийн ИТХ-аас Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмыг шинэчлэн баталлаа. Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоов.
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа шинэ төрлийн “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг /LRT/ нэвтрүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтад шаардагдах 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжлээ. 
  • Шинээр байгуулагдсан хороодын хилийн зааг, цэг тэмдэгт, солбилцлыг өнөөдөр мөн баталлаа. Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулагдсан 33 хорооны хилийн зааг, цэг тэмдэгт, солбилцлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, холбогдох материалыг дүүргүүдийн ИТХ-аас уламжлан ирүүлсэн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18