Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Амартүвшинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Түүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна