Нүүрс тээврийн үнийг хэд дахин нэмэгдүүлсэн чингэлгийн хэрэгт манай талаас дараах хүмүүс холбогдсон байж болзошгүй

O.Аззаяа
2022/05/30

Манай улс энэ онд 36 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьсан ч эхний улиралд ердөө 2,2 сая тонныг гаргасан. Нүүрсээ гаргаж чадахгүй байгааг цар тахал руу чихэж байсан ч үүний цаана асар их авлига байсныг БНХАУ-д явагдсан баривчилгаа харуулсан. Өнөөдөр өглөө бид БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 компани төрд шургалсан авлигачдыг дийлэхгүй нүүрсээ гацаагаад байгаа талаар мэдээлсэн.

Мөнгөн дүнгээр 85,3 тэрбум төгрөгийн 2,5 сая тонн нүүрс гацаад байгаа гэх гомдлыг Хятад компаниуд Элчин сайдын яам болоод Амрыг сахиулах хороондоо мэдэгдээд байгаа.

Тэгвэл хил дамнасан энэ их авлигын хэрэгт манай талаас Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Наранпүрэв нарын хүмүүс холбогдсон байж болзошгүйг эх сурвалж мэдээллээ. Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү нь зам тээврийн сайд Л.Халтартай ашиг сонирхол нэг гэдэг баримт удаа дараа ил болж байсан.

Энэ удаад "Үндэсний тээврийн корпораци"-ийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Наранпүрэв нар нь БНХАУ-ын чингэлэг тээврийг хариуцан гүйцэтгэж байсан "Кос Ко" компанийн удирдлагуудтай үгсэн хуувилдсан байж болзошгүйг хэлж байна.

Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалийн нэвтрүүлэх чадвар муудсан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдээд явж болох тээврийг олон сар тодорхойгүй байдлаар зогсоож, чингэлэг тээврийг зохион байгуулах нэрийн дор асар их хэмжээний авлигал хээл хахуулийг Монгол Хятад удирдах түвшний хүмүүс зарим нэг хувийн хэвшлийн этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж зохион байгуулсан талаар гомдол гарсаар байгаа ажээ. БНХАУ-ын тал уг гомдлын дагуу шуурхай ажил зохион байгуулж нэр холбогдсон дарга нарыг яаралтай баривчлан саатуулж арга хэмжээ авч, чингэлэг тээврийг зогсоож задгай тээврийг эхлүүлээд байна. Харин Монгол Улсын талаас одоог болтол ямар нэг арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18